Америкийн алдартай теннисчин Серена Уильямсыг мэдэхгүй хүн байхгүй. 34 настай бүсгүй маань өөрийн чанга, хатуу өгзгөөр их бахархдаг аж.
Серена Уильямс 2013 оны 2-р сараас хойш буюу 261 долоо хоногийн турш “WTA” (дэлхийн нэгдүгээр теннисчин) жагсаалтад тэргүүлж байгаа. Иймээс одоо тэр түр завсарлаж, найз Колтон Хейнсийн хамт жаахан амрахаар шийджээ.
Амарч байгаа завшаанаа ашиглан Серена өөрийн бахархал болсон бие хааныхаа зургийг байнга авч интернэтэд нийтэлж байна. Тэгэхдээ тэр дандаа өгзөгтээ олны анхаарлыг татахыг хичээх аж.
Серена өмнө нь “Fitness” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би өөрийн бие, том хөхөөр бахархдаг. Хамгийн гол нь өөрийгөө хэн гэдгийг ойлгож, гоё сайхан гэдгээ ухамсарлах ёстой” гэж хэлсэн билээ.
www.mnews.mn