1. Уурлах бухимдах үедээ “Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн шинж” гэсэн үг хэллэгийг хэлж өөрийгөө тайтгаруулах нь үр дүнтэй арга юм.
2. Хамт олонтойгоо санаа бодлоо хуваалцан, хэрүүл маргааныг харилцан буулт хийх замаар шийдвэрлэн, ухаарлаар бухимдлаа тайлах нь зүйтэй.
3. Цэвэр агаарт гарч зугаалан, дуртай зүйлээ хийж, биеийн тамирын дасгал хийж, дуу хөгжим сонсон, ном уншиж, аливаа юманд шүтэн бишрэх зэргээр сэтгэлээ тайвшруулж болно.
4. Хий хоосон сэтгэл түгших үед “Санаа бүү зов, тайван бай, сэтгэл зовинох юм алга, бүх юм сайхан болно, би өөртөө итгэж байна, сэтгэл түгших нь надад сайн юм авчрахгүй” гэсэн ятгалгыг өөртөө тайван чимээгүй хэлж байх.
5. Та хавар болоод ядарч стресст орж байвал өөрөө өөрийгөө зоригжуулж, тулгарсан бэрхшээлийг “Би даван туулж чадна, би ялна” гэж өөрөө өөртөө тушааж чаддаг байх.