“Сахиусан тэнгэр” нэрээр олны танил болсон загвар өмсөгч А.Пүрэвмаа бодит амьдралаас сэдэвлэсэн номоо уншигчдад өргөн барилаа. Тэрбээр шинэ бүтээлээ “Сахиусан тэнгэрүүд” хэмээн нэрлэжээ. Түүний номын нээлтэд фэйсбүүк, твиттерийн найз нөхөд болон гэр бүлийнхэн нь оролцсон юм.
Энэ үеэр А.Пүрэвмаа 20 мянган төгрөгөөр номоо худалдаж байсан бөгөөд 5000-ыг нь дүүгээ аварч өөрөө түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүд хандивлаж байсан юм. Түүний “Сахиусан тэнгэрүүд” номын өмнөтгөлийн үгийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг санаачлагч П.Анужин бичсэн байна.
Тэрээр өнгөрсөн онд “Зүрх зогсохгүй” кино зохиол бичиж, үзэгчдийн хүртээл болгосон тэрбээр энэ онд “Шидэт савдгийн хүсэл” хүүхдийн ном гаргасан билээ.