Наран зүгээс хувинтай ус барин ирж яваа ээжийнхээ өмнөөс гараа алдлан гүйж буй хүүгийн зургийг хүмүүс сайн мэддэг. Энэ бол Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан багшийн “Манай эх орны өглөө” цуврал зургийнх нь нэг “Ээжээ сайн байна уу” зураасан зураг юм.
Алдарт зураач маань хоёр настай балчир охиноо хараад сэтгэл уярч, түүнээс санаа аван 1962 онд монгол түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт “Ээжээ сайн байна уу” зургаа бүтээсэн гэдэг.
Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалан нь бага наснаасаа зураг зурах дуртай байсан бөгөөд 13 насандаа хүүхдийн зургийн уралдаанд түрүүлэн 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд 14 насандаа оюутан болж ухааны ур, нүдний ур, гарын ур чухамхүү гурван ухаан төгс хосолсон авьяас билигт зураач болох замаа эхэлжээ. Тэрээр өөрийн хүсэл тэмүүлэл болсон Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцсан байна.
Ардын зураач Д.Амгалан “Миний эх орны өглөө” цуврал зураасан зураг, “Капитализмыг алгасч” зурагт хуудас, “Фронтын бэлэг”, “Жаахан шаргын нутгаар”, “Эмч ирлээ” зэрэг алдарт бүтээлүүдийг туурвисан юм.
Д.Үржин