Монголын рок поп урлагийн цөөнх охидын хамтлагуудын нэг болох “Гурван охин” хамтлаг сүүлийн үед уран бүтээлээс түр завсарлаад байгаа гэж хэлэхэд болно.
Хамтлагийн гишүүн Г.Анхмаа саяхан нярайлж үрийн зулай үнэрлэсэн. Хувийн амьдралдаа ихээхэн ач холбогдол өгөх болсон тус хамтлагийн гишүүдийн хувьд тодруулбал хамтлагийн дуучин Ануг хөл хүндтэй болсон гэх мэдээлэл гарч амнаас ам дамжин яригдаж байгаа ч энэ нь ор үндэсгүй мэдээлэл хэмээн тэдний зүгээс няцаасан байна.
Дуучин Ану өөрөөсөө таван насаар дүү Н.Энх-амгалан хэмээх залуутай нэлээд удаан үерхэж байгаа бөгөөд гэр бүлээ зохиох гэж яарахгүй байна хэмээн тайлбарласан байна. Харин Сологийн хувьд УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн бага хүү Б.Ганбат хэмээх залуутай хайрын романс үүсгэж багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ.