Загвар өмсөгч Кара болон Викториа Бэкхэм нар гоо сайхнаа авокадо жимсэнд даатгажээ. Дэлхийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг Карагийн алдарт хүрсэн шалтгааныг түүний сайхан нүд хөмсөг гэж бодож байвал бага зэрэг эндүүрсэн байна.
Түүний гэрэлтсэн тунгалаг арьс нь юм шүү дээ. Тэрбээр авокадогийн найрлагатай тэжээлийн тос хэрэглэдэг тухай Vogue сэтгүүлийн эрхлэгч дэлгэсэн юм.
Харин загварлаг гэдгээрээ алдартай Викториа авокадог тараг, зөгийн балтай хольж, гэрийн нөхцөлд маск бэлддэг гэнэ.
Арьсанд дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх уг маскийг 15 минут нүүрэндээ байлгаад арчиж авах хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
И.АВГУСТА