Хурим бол хүний амьдралын мартагдашгүй мөч байдаг. Хүн бүр, ялангуяа бүсгүйчүүд хуримынхаа өдрийг хамгийн сайхан байлгахыг хүсдэг. Гэвч Хятадын Вэньжоу хотын хосуудын хуримын зураг авалт эмгэнэлээр дууссан байна. Тэд жуулчдын урсгалыг татдаг гайхалтай хотдоо зурагчин хөлслөн хуримын мартагдашгүй үеэ мөнхлөх гэсэн ч хүчтэй шуурга дэгджээ. Давлагаа хосууд болон нүүр будагч, зурагчныг нөмрөн авсан байна.
Аврагч нар сүйт залууг аварч чадсан ч сүйт бүсгүй, зурагчин хоёр амьсгал хураасан байжээ. Нүүр будагч ор сураггүй болсон байна.
https://zindaa.mn/3d9z