Алдартай од Ким Кардашяны 35 насны төрсөн өдрөөр нөхөр болон найзууд, гэр бүлийнхэн нь “Уэстлейк Синеполис” хэмээх кино театрт цугларч, үдэшлэг зохион байгуулжээ. Энд тэд сонирхолтой кино үзэж, амтат зоог барив.
Ирсэн бүх эмэгтэй бүгдээрээ хиймэл гэдэс зүүсэн байлаа, Кимийн эгч Ким Кортни Кардашян, бас 59 настай ээж Крис Женнер, 19-тэй Кендалл хүртэл.
Харин 18-тай Кайли Женнер бүр хиймэл гэдсээс гадна хиймэл өгзөгтэй харагдав. Тэд иймэрхүү байдлаар Кимийн нөхөр Канье Уэстийн өвөрмөц гуйлтыг биелүүлэн, бие давхар Кимийг дэмжсэн байна.
Ким ирсэн зочдоо хармагц баярын нулимсаа барьж чадсангүй. Хэн ийм санаа гаргасныг тэр шууд л ойлгожээ. “Нөхөр маань ёстой намайг гайхашруулж барахгүй юм аа. Тэр бүхэл бүтэн кино театр түрээсэлж, төрөл садан бас найзуудыг уриад зогсохгүй бас хиймэл гэдэс зүүхийг хүссэн байна. Энэ бүхэн үнэхээр сэтгэл уяраам, бас хөгжилтэй байлаа” гэж Ким ярилаа.