Анжелина Жоли Холливудын алдарт жүжигчин, дэлхийн хэмжээний сайхан эмэгтэйгээс гадна хамгийн түрүүнд эх хүн.
Түүний хувьд гэр бүл, үр хүүхдүүд энэ хорвоо дээр хамгийн чухал зүйл гэдгийг тэрээр нэг биш удаа хэлж байсан.
Тэгвэл түүний нөхөр Брэд Питт W Magazine сэтгүүлд зориулан эхнэрийнхээ зургийг авчээ. Брэд Питтийн авсан эдгээр зургуудаас энгийн хэрнээ эрхэмсэг Анжелина Жолигоос амар тайван байдал, хайр энэрэл мэдрэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Adme.ru