Жүжигчин Кристен Стюарт өөрийн хайрт бүсгүй, экс туслах Алисия Каргайлаас яагаад салсан нь тодорч байх шиг. Бүсгүйчүүд нэг нэгэндээ хайртай болсон бөгөөд хамтдаа амьдралыг туулахаар төлөвлөж байсан юм. Тэд байнга хамтдаа байж чадахгүйн улмаас салсан гэдэг. Жүжигчин бүсгүй зураг авалт гээд завгүй, дээр нь аяллаар их явах хойгуур найз бүсгүй нь ганцаар үлддэг байсан аж. Дээр нь Каргайл бүсгүй хайрт Стюарт нь түүний араар тавьсан гэдгийг мэджээ. Кристен эр хүнтэй орооцолджээ. Тэрбээр өөрийн хуучин анд Тэйлор Лотнертэй нэг оронд оржээ.
Жүжигчид хамтдаа “Бүрэнхий” кинонд тоглосон бөгөөд Лотнерын баатар Стюартын дүрд дурладаг билээ. Кинонд ч тэр, амьдрал дээр ч тэр Стюарт бүсгүй өөр эрийг сонгосон нь Роберт Паттинсон юм. Гэхдээ л Стюарт, Тэйлор нар хэзээд нэг нэгэндээ татагддаг байжээ. Одод “Ультраамерикчууд” киноны нээлт дээр таарах үеэр хуучин харилцаа нь сэргэсэн байна. Тэд тэр үдэш хамтдаа байн, улмаар хоёулаа хамт явж оджээ. Тэр цагаас хойш Кристен, Тэйлор нар нууцаар уулзалдах болсныг Стюартын найз бүсгүй олж мэдэв. Хайрт нь итгэл алдсаныг ойлгоод Алисия түүнээс нүүр буруулжээ. Эх сурвалж www.wikimon.mn