Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли албан ёсоор нөхөрт гарах гэж байгаа тул хуримын ёслолдоо байдгаараа бэлдэж байгаа гэнэ. Зургаан хүүхдийн эх тэрээр хуримын даашинзаа сонгож авсан бөгөөд түүндээ багтах гэж бага зэрэг таргалах хэрэгтэй болжээ. Амьдралынхаа хамгийн чухал өдөр гоё сайхан харагдахын тулд сүйт бүсгүйчүүд турдаг билээ. Тэгвэл энэ бичигдээгүй хууль Анжелина Жолид үйлчлэхгүй юм. Учир нь, тэрээр дэндүү туранхай нэгэн аж. Харин ч эсрэгээрээ тэрээр хуримын даашинзандаа “живэхгүйн” тулд бага зэрэг таргалах ёстой юм.
Нэрт жүжигчин Брэд Питтын ирээдүйн эхнэр хувцас загварын Versace ордны бүтээсэн хуримын даашинзыг сонгож авсан нь тодорхой болов. Анжелина энэ сонголтыг өөрөө хийсэн байна. Энэ загварын ордон хуримын даашинз бүтээдгээрээ зартай билээ. Жүжигчин бүсгүй даашинзаа бүтээлгэхээр Холливудын нэрт загвар зохион бүтээгч Жен Рэйдийг хөлслөн авчээ. Тэр хоёроос өөр хэн ч энэхүү даашинзны талаар мэдээлэлгүй байгаа юм. Сүүлийн үед од бүсгүй маань дэндүү турсан учраас хуримын ёслол дээрээ гоё сайхан харагдахын тулд жин нэмэх ёстой болсон аж.
factnews.mn