Монголын рок попын ертөнцөд богино хугацаанд хүчтэй гарч ирсэн хэдхэн охидын хамтлаг байдгийн нэг нь “Киви”. Сайн продюссерын хүчээр нэлээд сенсацитай гарч ирж, залуусыг байлдан дагуулсан тус хамтлагийн хувьд сүүлийн үед нэлээд зогсонги байдалтай байгаа.
Гэсэн ч хамтлагийн ахлагч Укагийн хувьд бие даасан уран бүтээлээр “бөмбөгдөж,” саяхан шинэ цомгоо гаргасан. Укагийн хувьд хамтлагийнхаа хоёр гишүүнийг бодвол нэлээд хөдөлгөөнтэй, сэргэлэн бөгөөд кино урлаг, бүжиг, загвар гээд урлагийн олон төрөлд хүч үзэж явсан нэгэн.
Тэрээр саяханы нэгэн ярилцлагадаа “Би бол яахаас ч буцахгүй эмэгтэй. Хүссэн бүхнээ санаандаа тултал сайн хийж, авъяас чадвараа гайхуулахыг хүсдэг” хэмээн ярьж байсан нь түүний дайчин, сэргэлэн зангийн илрэл гэлтэй.
Н.Хувьзаяа .secret.