Дуучин Мэрай Кэри Австралийн тэрбумтан Жеймс Пакертай болзоод хагас жилийн нүүр үзэж байгаа. Жеймс Пакер эртнээс дуучин бүсгүйн шүтэн бишрэгч байсан гэдэг. Тиймдээ ч түүний эзэмшдэг казино, зочид буудалд Мэрай Кэригийн дуу байнга эгшиглэдэг гэнэ. Гэхдээ Жеймс Пакер Мэрай Кэритэй албан ёсоор болздог болсноос хойш дууны давтамж бүр хэтэрч, үйлчлүүлэгчдээ залхаах болжээ. Ялангуяа Австралийн Перт хот дахь “Crown Perth” зочид буудал Мэрай Кэригийн “Greatest Hits” цомгийн дуунуудыг дахин давтан явуулсаар үйлчлүүлэгчдээсээ маш их гомдол сонссон байна.
Өнгөрсөн зургадугаар сараас болзож эхэлсэн шинэхэн хос саяхан Нью-Йоркт болсон “The Intern in September” киноны нээлтэд оролцохоор ирсэн нь олны өмнө албан ёсоор гарсан анхны тохиолдол болсон юм. Тэд өнгөрсөн зуныг Пакерын хувийн онгоцоор Газрын дундад тэнгисээр аялж амарч өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж: Dailymail