Өнөө үед ажлын хэт их ачаалал, стресс, сэтгэл гутрал зэргээс болж элэг гэдэг эрхтэн маань ихээр хэлмэгдэх болжээ. Дээр нь бидний хэрэглэх дуртай шарсан хуурсан болон хагас боловсруулсан хоол, хүнстэй холбоотой төдийгүй хүрээлэн буй орчны бохирдол ч хүртэл элгэнд нөлөөлж байдаг. Хэт завгүй хотын амьдрал нь стрессийг бий болгож энэ нь эргээд бидний элгэнд сөргөөр нөлөөлсөөр байна.
Элэг нь хэт их ачаалалтай байснаас үүдэн бидний бие организмаас ялгарах ёстой хортой, илүүдэл бодисыг зохих ёсоор ялгаж чаддаггүй бөгөөд энэ нь бидний эрүүл мэндэд ноцтой асуудлуудыг үүсгэж, бие организмыг ядрааж байдаг. Элгийг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр цэвэрлэх аргууд байдаг. Та бүхэнд элгийг байгалийн аргаар цэвэршүүлдэг дараах 14 хүнсийг танилцуулж байна.
1. Сармис
Ердөө л сармисны хоёр хумс нь элэгний ферментийг идэвхжүүлэх чадвартай байдаг төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулдаг. Сармис нь аллицин, селен, байгалийн хоёрдогч нэгдлүүдийг ихээр агуулдаг бөгөөд эдгээр нь элэг цэвэршүүлэхэд тус дөхөм болдог.
2. Бэрсүүт жүрж
С аминдэмийг ихээр агуулдаг, антиоксидант шинж чанартай бөгөөд элэг цэвэршүүлэхэд нэн тустай.
3. Хүрэн манжин болон лууван
Эдгээр ногоо нь ургамлын гаралтай флавоноид болон бета каротинаар баялаг тул элэгний үйл ажиллагааг сайжруулж, сайнаар нөлөөлдөг.
4. Ногоон цай
Элэг нь “гайхамшигтай” энэхүү ундаанд дуртай бөгөөд катехин хэмээх ургамлын антиоксидантаар дүүрэн байдаг. Катехинууд нь элэгний хамгийн сайн анд бөгөөд хортой бодисыг ялгаруулахад тусалдаг байна. Түүнээс гадна ногоон цай нь бүх бие организмд ашигтай төдийгүй эрүүл мэндийг хамгаалж, залуужуулдаг байна.
5. Ногоон навчит хүнсний ногоо
Элэг цэвэрлэх хамгийн сайн ногооны нэг бол яншуй юм. Яншуйг түүхийгээр нь эсвэл болгосон, мөн шүүс байдлаар хэрэглэж болно. Хлорфиллийн түвшин өндөр байснаар яншуй нь цусан дахь хорт бодисыг гадагшлуулдаг. Түүнчлэн яншуйны өөр нэг гайхалтай чанар бол хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулж бидний элгийг найдвартай хамгаалж байдаг. Мөн та хоолондоо бууцай, яншуй, салат навч, сельдерей, гич зэргийг хэрэглэж заншаарай. Эдгээр нь бие организмыг цэвэршүүлэхэд тустай.
6. Авокадо
Энэхүү “супер” бүтээгдэхүүн нь хорт бодисыг гадагшлуулахын тулд элгэнд шаардлагатай глутатионыг боловсруулж байдаг. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд элгээ эрүүл байлгахын тулд хоол хүнсэндээ авокадог тогтмол хэрэглэж байхыг зөвлөсөн байна.
7. Алим
Пектинийг их хэмжээгээр агуулаад зогсохгүй алим нь хорт бодисоос хоол тэжээлийн замыг цэвэрлэхэд шаардлагатай химийн бүрдэлийг мөн агуулдаг байна. Ингэснээр элэг нь цэвэрлэгээний үед хортой бодисоос ангижирдаг байна.
8. Оливын тос
Оливын тосыг тааруулан хэрэглэснээр элэг эрүүлждэг байна. Оливын тосонд ашигтай өөх тос агуулагддаг бөгөөд бие организмаас хорт бодисыг шингээж авснаар элэгний хоргүйжүүлэх ачаалал багасдаг байна.
9. Бүхэл үрийн тариа
Өсгөвөр болон бор будааны бүхэл үр нь В аминдэм болон тэжээлийн бодисоор баялаг. Энэхүү гайхалтай шинж чанар нь бие махбодийн бодисын солилцоог сайжруулан, элэгний үйл ажиллагааг дэмжин, элэгний эдийн нягтралыг багасгадаг. Хэрэв та боломжтой бол аль болох цагаан гурил бүү хэрэглээрэй.
10. Цэцэгт хүнсний ногоо
Цэцэгт байцаа болон өнгөт байцааг хүнсэндээ хэрэглэснээр таны бие организм дахь глюкозилатын агууламж ихэсдэг. Эдээр байгалийн ферментүүд нь хорт хавдар үүсгэгч болон бусад хортой бодисуудыг устгаж хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг.
11. Нимбэг болон лайм
Эдгээр цитрусын төрлийн жимсүүд нь С аминдэмийг ихээр агуулдаг. Хорт бодис нийлэгжихээс бие организмыг хамгаалж байдаг. Шинэхэн бэлтгэсэн нимбэг болон лаймын шүүс нь элгийг идэвхжүүлж байдаг.
12. Хушга
Хушганд арганины амин хүчил ихээр агуулагдаад зогсохгүй элэгнээс аммиакийг хоргүйжүүлэхэд тус дөхөм болдог. Мөн хушганд агуулагдах глутатион болон омеаг-3 тосны хүчил нь элэгний үйл ажиллагааг тогтворжуулдаг. Үүнд нэг зүйлийг сануулахад самраа маш сайн буталж хэрэглэх хэрэгтэй шүү.
13. Байцаа
Цэцэгт болон өнгөт байцаатай ижил энгийн байцаа нь хоргүйжүүлэх үйл явцад оролцдог элэгний чухал 2 ферментийг идэвхжүүлдэг. Байцааг аль болох шинээр нь, эсвэл чанаж болгосон байдлаар хэрэглээрэй.
14. Куркума
Элгэнд сайнаар нөлөөлдөг амтлагч юм. Түүнийг нөөшилсөн сэвэг зарамтай болон цагаан хоолтой хольж хэрэглэснээр элгийг нөхөн сэргээдэг байна. Мөн элгэнд тустай бусад ашигтай бүтээгдэхүүнээс дурдвал артишок, брюсселлийн байцаа юм. Эдгээрийг хүнсэнд хэрэглэснээр элгээ хамгаалах хамгийн сайн арга болдог.
Эх сурвалж: www.mongolcom.mn