Хакерууд твиттер хэрэглэгчдийн утасны дугаар, цахим шуудангийн хаяг, IP хаяг зэргийг олж мэдэхийг оролдох болсон гэнэ. Одоогоор хакерууд твиттер хуудастай цөөн хэдэн хүнд хор учруулж дөнгөөд байгаа аж. Эдгээр тохиолдлуудыг олж мэдээд тус компани өөрийн дотоод шалгалтыг явуулж эхэлжээ.
Google, Facebook компаниуд хөндлөнгөөс нэвтрэгсдээс хамгаалахаар аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг авч эхлээд байгаа билээ. Фэйсбүүк ийм арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сард авсан юм. Твиттер хэрэглэгчдийн дунд явуулсан асуулгаар тэдний 20 хувь нь анхааруулга бүхий захидлуудыг авсан гэдгээ мэдэгдэв. Твиттер компанийнхан ийм захидал илгээснээ хүлээн зөвшөөрсөн ч өөр ямар нэгэн тайлбар хийхийг хүссэнгүй. Эх сурвалж www.wikimon.mn