Энэ сарын эхээр Америкийн нэрт жүжигчин, “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны од бүсгүй Ева Лонгория түүний дурлалт эр болох Мексикийн бизнесмэн Хосе Антонио Бастон түүнд гэрлэх санал тавьсан хэмээн зарласан билээ. Тэгвэл хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа жүжигчин бүсгүй хайртдаа хүүхэд төрүүлж өгөх бодолгүй байгаа гэдгээ ярьжээ.
40 настай Ева бүсгүй ээж болох талаар нэг бус удаа бодож байсан ч түүнд эх болох бэлтгэл хараахан боловсроогүй хэмээн онцлов. “Би одоо 40 настай. Заримдаа хүүхэдтэй болох талаар боддог л юм. Гэхдээ яг үнэнээ хэлэх юм бол хүүхэдгүй ч гэсэн би өөрийгөө аз жаргалтай гэж боддог шүү” хэмээн Лонгория хэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn