Хар тамхины хэрэгт холбогдож аавын хаалга татаад амжсан Монголын хип хопчдын холбооны тэргүүн Баавар “Улаанбаатар папас”-т хийсэн тоглолтоосоо болж нэг мөсөн шатаж орон байраа алдаж, эхнэр хүүхдээсээ хүртэл салсан гэдэг. Харин мань дуучин эхнэр хоёр хүүхдээсээ салаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа бөгөөд үлдсэн амьдралаа хамтдаа туулах заяаны ханиа хайгаад эхэлчихсэн гэнэ. Гэхдээ тэр ханиа олох гэж тун их хичээж байгаа гэсэн. Хэдийгээр заяаны хань зам дээр гэдэг ч хүн амьдралын ханиа олно гэдэг жинхэнэ аз байдаг юм гэнэ лээ, тэгэхээр мань дуучин ханиа олтол нэлээдгүй замыг туулах бололтой. Амьдралаа гэж хүссэнээр болохгүй юм даа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”