Хөлбөмбөгчин Дэвид Бэкхем өөрт нь дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн хайртай эхнэрээрээ гайхуулжээ. Өөрийн Инстаграм дээр тэрбээр эхнэр Викториягийнхаа гэрэл зургийг байршуулав. Тэр зурган дээр загвар зохион бүтээгч бүсгүй усны хувцастай дүрслэгдсэн байна.
Эл гэрэл зураг тамирчин эрийн цахим хуудсан дээр тавигдсан даруйд 700 мянган хүн лайк даржээ. Дор нь бичсэн сэтгэгдэлдээ хүмүүс Викторияг гайхалтай сайхан харагдаж байна, нарийхан бэлхүүсийг нь хараад дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж хэлэхээргүй байна хэмээн уулга алдав.
Өдгөө Бэкхемын гэр бүл нэгэн далайн эргийн амралтад байгаа бөгөөд элдэв ажил, үймээн шуугианаас холхон шиг амарч байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn