Алдарт загвар өмсөгч Синди Кроуфордын охин Кай Гербер “Young Versace”-ийн сурталчилгаанд тогложээ. Тэрээр одоо 10 настай бөгөөд ирээдүйд ээжийнхээ мэргэжлийг өвлөж дэлхийд цуутай модель болохыг хүсдэг гэнэ. Түүнчлэн охины сурталчилгаанд зориулж авхуулсан зураг мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байна.
Синди Кроуфорд “Би охиноо энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсч байна. Түүнийг “Versace”-ийн ордонд дагуулж очиход надад маш их дурсамж санагдаж байсан. Кай анхныхаа зураг авалтад маш тайван, энгийн харагдаж байсан. Энэ нь түүнд томоохон ирээдүй байгааг нотолж байна” гэжээ.
Н.Хувьзаяа www.secret.mn