Өмнө нь гурван удаа амжилтгүй гэрлэсэн дуучин, жүжигчин Женнифер Лопес гандан бууралгүй дөрөв дэх удаагаа хуримаа хийхээр төлөвлөжээ. Ойрын ирээдүйд тэрбээр Каспер Смарттай гэрлэх бодолгүй байгаа ч хэзээ нэгэн цагт их л сүржин гэрлэх ёслол хийхийг мөрөөддөг аж. Каспер тэр хоёр 2011 оноос хойш үерхэж байгаа юм. Дунд нь хэдэн сарын хугацаанд завсарлага хийсэн нь тэдэнд ач тусаа өгсөн билээ.
Өдгөө тэд Женниферын хүү, охин хоёртой нь хамт Шинэ жилийн амралтаа Флорида мужийн Майами орчимд өнгөрүүлж байгаа аж. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Лопес бүсгүй түүний амьдралд таарсан хамгийн шилдэг эрэгтэй нь Каспер гэдгийг хэлсэн ч одоогоор түүнтэй гэрлэх бодолгүй байгаа гэдгээ өгүүлсэн. Гэхдээ 46 настай дуучин бүсгүй хэдэн жилийн дараа хатагтай Каспер Смарт гэж дуудагдаж магадгүй гэдгээ үгүйсгээгүй байна.

Эх сурвалж www.wikimon.mn