Эмэгтэй та таны ээж болон эгч, охин дүү, эмэгтэй найзууддаа дараах мэдээллийг анхааруулах үүднээс заавал дамжуулахыг хүсэж байна !!!
Эмэгтэй таны өдөр тутам хийдэг ажил биш зуршил болоод дадашсан зүйл бол өөрт хэрэгтэй, ойр орчныхоо бүхнийг угааж, цэвэрлэж хэрэглэх байдаг.
Ялангуяа өмсөх хувцсаа үргэлж цэвэрхэн байлгах нь чухал. Хүний биеийн арьс тухайн хүнээсээ шалтгаалан өөр өөр эсэргүүцлийг үзүүлэн мэдрэмтхий байна.
Бид эртнээс л шинэлэг зүйлийг эрж хайж байдаг сониуч зандаа хөтлөгдөн олон улсын сав баглаатай барааг худалдан авдаг. Гэвч хаана аль орны бараа бүтээгдэхүүн болох үнэ загвар хийцийг нь хараад төдийлөн материалны технологид нь юу орсон ,биедээ тохирох үгүй талаар мэдэхийг хүсдэггүй. Савлаж баглахын өмнө ямар шат дамжлагаар явж байгаад таны гарт хүрсэн бол гэдгийг шалгаж байх хэрэгтэй.
Танд сэрэмжлүүлэх үүднээс саяхан болсон нэгэн жишээг сонирхуулъя. Дэлхий дээр хайрцаг баглаатай зүйлд нуугдаж байдаг нүдэнд харагдахгүй өчнөөн хортон шавж байдаг гэнэ.Түүнээс улбаалаад АНУ-ийн антропологич нэгэн эмэгтэйн биенээс маш хачин тууралтыг ажиглажээ. Түүний зүүн хөх нь богино хугацаанд нүхжиж эдгэрэх боломжгүй болсон ба эмч нар өвтөлтийг нь багасгахын тулд антибиотик өгч боож өгөх тусламжийг л өгч чадахаас өөр юу ч хийх арга байсангүй гэнэ.
Яваандаа Сюзан гэх эмэгтэйн өвдөлт тэсэхээ байтал нь ихэссэн ба Доктор Линч оношлох чадаагүй юм. Тиймээс арьс өнгөний эмчид хандаад ч нэмэргүйг мэдээд гутарсан бүсгүй хоёр долоо хоногийн дараа томилолтоосоо ирээд боолтоо тайлтал хөх нь дотроосоо идээшиж өтсөн байдалтай байсан гэнэ. Өтнүүд сүүний суваг руу нь нэвтэрч өөхөөр нь хооллож бодож байгаагаас чинь илүү өтөж үүрлэсэн байжээ. Шинжээчид шинээр худалдан авсан хөхний даруулгаасаа болж дээрх зүйл тохиолдсон гэх дүн шинжилгээ гаргасан байна.
Э.Намуун
Эх сурвалж: Mongolcomment.mn