Дуучин Нара тайзан дээр ч, амьдрал дээрээ ч тун цоглог бүсгүй. Харин тэрбээр “Би ээж болмоор байна” гэж цахим хуудсандаа бичснийхээ төлөө нэлээд хурц “шүүмж” сонссон бололтой.
Тиймээс тэрбээр өчигдөр уг зураг болоод бичлэгтээ тайлбар хийжээ. Тодруулбал, “Кино зургийн үеэр юм байгаа юм. Ээж болчихсон ч дахиж хүүхэдтэй болвол мөн л ээж л болно гэсэн үг биз дээ” гэсэн байна. Түүнчлэн ийнхүү тайлбар хийх болсныхоо шалтгааныг “Нэг хүн ёстой балиар юм бичлээ. Хүн бас үг хэлээ бодож хэлж баймаар юм” хэмээн тайлбайрлажээ.
Тэгэхээр юунд ч бууж өгдөггүй, цаг үргэлж цоглог байдаг Нараг хэн нэгний бодлогогүй үг тун эмзэглүүлсэн бололтой. Үгээр хүнийг аварч ч болдог, алж ч болдог гэдэг л энэ дээ.
www.mnews.mn