Улаан лооль биенд маш сайн, цусыг төлжүүлэхээс гадна арьсанд сайн нөлөөтэй гэдгийг та мэдэхүү?
Энэхүү маск нь:
*Арьсыг намирсан зөөлөн болгож, цайруулна.
*Батганаас сэргийлнэ
*Толбо, нөсөө, сэвх, үрчлээнээс хамгаална.
ОРОХ МАТЕРИАЛ:
Улаан лооль-1/2 эсвэл 1/3
Зөгийн бал-цайны халбагаар 1/2
Хийх арга
1. Улаан лоолийг үрнэ.
2. Үрж бэлдсэн лоолийг шүүгч эсвэл гал тогооны цаасаар шүүж, дараа нь зөгийн балаа нэмж хутгана.
3. Хөвөндөө шингээнэ.
Хэрэглэх арга:
1. Энэхүү маскны шүүсийг хөвөнд шингээж арьсандаа 1, 2 минут байлгана.
2. Тэгсний дараа бүлээн усаар угаана.
АНХААРАХ ЗҮЙЛ:
1. Энэхүү маск , шүлтлэг ихтэй тул арьсанд удаан байлгахгүйг анхаарна уу
2. Арьс мэдэрч, хорсох юм бол шууд угаах хэрэгтэй.
3. Энэхүү маскыг 10хоногт нэг удаа тавихыг зөвлөж байна.