Хэрвээ та G цэгийг асар их таашаал, дур ханалтын оргил гэж бодож яваа бол үүнийг уншаад нэг үзээрэй. Италийн эрдэмтэд сэрлийн энэхүү гайхамшигт цэгийг анх бид нээсэн гэж шагширах дуртай бол зарим эрдэмтэд сэрлийн энэ цэгийг бүрэн үгүйсгэдэг юм шүү.
1. G цэг гэж юу вэ?
G хэмээн нэрлэгдсэн биеийн нэгэн цэг эмэгтэйчүүдийг дур ханахад тусалдаг гэж зарим эрдэмтэд үздэг. Ер нь эмэгтэй хүнд дээрх цэг байдаг эсэх тухай маргаан тун их. Эмэгтэйчүүдийн анагаах ухаан /гинеколог/-ы ихэнх лавлах бичигт энэ нэр томьёо огт байдаггүй бөгөөд анагаахын их сургуулийн оюутнуудын гарын авлагад энэ тухай нэг ч үг тэмдэглэсэн нь үгүй. Мөн нэг ч гинекологч мэс засалч энэ цэгийг харж, нэг ч эмгэг судлагч хүний биеэс энэ цэгийг илрүүлээгүй юм.
Тэгвэл нөгөө талаас нь харвал олон эмэгтэйчүүд өөрийн сексийн туршлага дээрээ үндэслэн үтрээний үүдэвчний ойролцоо тодорхой нэг цэгт хүрэхэд дур ханадгийг баталсан нь бий. Тэгээд ч зогсохгүй энэ цэгээс авсан дур ханалт бусад дур ханалтаас өөр, илүү хүчтэй байдаг гэж нотолдог. Тийм учраас маш өндөр мэдрэмжтэй мэдрэл, сэрлийн тэр хэсгийг G цэг хэмээн нэрлэдэг ажээ.
2. G цэг үнэхээр байдаг гэх баталгаа бий юу?
1.Германий гинекологч Эрнст Грефенберг 1944 онд эмэгтэй хүний үтрээний үүдэвчинд тун ойрхон шинэ сэрлийн бүс байгааг анх тогтоожээ. Тэрбээр энэхүү нээлтээ 1950 онд хэвлэгдсэн Олон улсын сексологчдын сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалтад уретрын гүйцэтгэх үүрэг” нэртэй өгүүлэлд дурьдан бичсэн аж. Уретра гэдэг нь 4 см орчим урттай шээсний сүв юм. Тэнд шээс хуримтлагдаж, биенээс гадагшладаг. Уретра нь үтрээний үүдэвчний дэргэд байрладаг бөгөөд хэрвээ үтрээний үүдэвчинд өдөөлт өгвөл уретрад мөн нөлөөлдөг аж. Тэгэхээр энэ хэсэгт өдөөлт өгвөл эд эс хөөж эмэгтэйчүүдэд сексийн таашаал төрж, дур ханалт үүсдэг гэж Грефенберг нотолсон байна.
1950-аад онд Грефенбергийн энэхүү судалгаанд хүмүүс төдийлөн анхаарал тавьсангүй. Тэрбээр 1950-1960 аад онд спиралийг анх зохион бүтээснээрээ л мэргэжил нэгтнүүдийнхээ дунд нэртэй байжээ.
онд G цэгийн тухай дахин хөндөн ярилцах боллоо. Доктор Аддиего Сексологийн судалгааны сэтгүүлд “Эмэгтэйчүүдийн дур ханалт: Нэгэн тохиолдлыг судалсан нь” гарчигтай судалгааны ажлаа нийтлүүлсэн байна. Энэ илтгэлд үтрээний үүдэвчинд өдөөлт үзүүлэх замаар гүн дур ханалтыг мэдэрсэн нэгэн бүсгүй дээр хийсэн судалгаа шинжилгээг дурьдсан аж. Доктор Аддиего тус илтгэлдээ Грефенбергийн нээлт, нотолгоог хүндэтгэн сэрлийн тухай цэгийг анх G цэг хэмээн нэрлэн бичсэн ажээ.
3. Америкын судлаач Ладас, Уиппл, Перри нар 1982 онд “G цэг ба сексийн хүрээний бусад нээлтүүд” ном хэвлэн нийтлүүлжээ. Энэхүү ном маш олон мянган хувиар борлогдож, сая сая хүн хэрвээ тэр цэгийг олж чадвал сексийн амтыг бүрэн мэдэрч болохыг ойлгожээ.
4. 1980 -1990-ээд оны үед эрдэмтэд G цэг гэж юу болох тухай багагүй судалгаа хийсэн боловч олигтой үр дүнд хүрч чадаагүй юм. Тэд судалгаагаа гүнзгийрүүлэх боломжтой орчинд ажиллаагүй гэж дүгнэдэг. Тиймээс ч 2001 онд Америкийн гинекологийн сэтгүүлд G цэгийг “Орчин үеийн гинекологийн үлгэр” гэж нэрлэсэн байна.
5. 2008 оны гуравдугаар сард Италийн Л`Акила их сургуулийн хэсэг эрдэмтэн 20 эмэгтэйн бэлэг эрхтэнд хэт авиан судалгаа хийснийхээ дараа дахин G цэг байдгийг нотолж, ихээхэн шуугиан дэгдээсэн юм. Тэд эмэгтэйчүүдийн бараг хагаст нь үтрээ, уретрагийн заагт нэгэн зузаан эд байдгийг олж тогтоожээ. Энэ зузаан эдтэй эмэгтэйчүүд үтрээгээр дур ханалт мэдэрдэг нь тодорхой болсон байна.
Гэвч G цэг оршдогийг олж тогтоосон судалгаанд хэт цөөн эмэгтэй хамрагдсан нь бас эргэлзээ төрүүлж байлаа. Тиймээс судалгааны дүнг бүрэн баталгаажуулахын тулд олон эмэгтэйд хэт авиан судалгаа хийх шаардлага бий болоод байгаа юм.
3. G цэгийг цаашид судлах уу?
G цэгийг дараахь чиглэлүүдээр цаашид судалж болно.
– Үнэхээр G цэг уретрагийн хэсэг бөгөөд эд эсний хөөлтөөс бий болдог уу?
– Энэ цэг сексийн амьдралтай хэрхэн холбогддог вэ?
Ойрын үед үнэхээр G цэг эмэгтэй хүн бүрт байдаг эсэхийг тогтоох нь сонирхол ихэд татаж байгаа.
Эмэгтэйчүүдэд зөвлөхөд: Хэрвээ сексийн хамтрагч тань таны G цэгийг олж чадвал танд сексийн шинэ, бүтэн амт мэдрэгдэх болно. Харин та өөрөө энэ цэгт өдөөлт өгөх магадлал тун бага. Учир нь энэ цэгт хүрэхэд нэлээн урт хуруу хэрэгтэй тул өөрөө өдөөлт өгөхөд хэцүү.
Эрчүүдэд зөвлөхөд: Сэрлийн энэ цэгийг хуруугаараа өдөөж өгснөөр та сексийн хамтрагчдаа жинхэнэ жаргалыг мэдрүүлэх боломжтой. Харин сексийн үеэр бэлэг эрхтнээрээ G цэгт хүрэхэд төвөгтэй. Гэвч эмэгтэй нь дээр гараад хойш гэдийсэн байдлаар суугаад хөдөлбөл G цэгт хүрэх боломж нэмэгдэнэ.
Мөн та G цэгт хүрэх тусгай вибратор хэрэглэж болох юм. Гэхдээ та эмэгтэй хүний анатомийг сайтар мэдэхгүй бол энэхүү хэрэгслийг ашиглахад үр дүн багатай.
4. Энэ мэдрэмж юутай төстэй вэ?
Хэрвээ та болон таны хамтрагч G цэгт өдөөлт өгөхийг хүсч байвал элдэв санаа зоволтоо орхин чөлөөтэй байхын зэрэгцээ шээх гээд байгаа юм шиг мэдрэмжийг тэсч давах хэрэгтэй. Хэрвээ та энэ мэдрэмж, хүслийг даваад гарчихвал сая дур ханалтад хүрэх болно. G цэгийг өдөөх нь эмэгтэй хүн бүрт таатай байдаг гэж бас тооцож болохгүй. Учир нь зарим эмэгтэйчүүд өөрийн сэрлийн оргил цэг буюу G цэгийг хаана байрладгийг мэддэг. Зарим эмэгтэйчүүд бүр G цэгт хүрэхийг тэвчиж чаддаггүй гэдэг. Та зөвхөн G цэгийг өдөөснөөр дур ханадаггүй тухай бас дуулсан байж магад. Эмэгтэйчүүдийн туршлагаас үзэхэд хэлүүг хамтад нь зэрэг өдөөж байж дур ханалтыг мэдрэх боломж бас бий.
Тэгэхээр G цэгээ олохыг хүсч, үүнд ихээхэн анхаарал тавилаа ч дур ханахгүй байх тал бас байгааг анхаараарай. Харин таны хамтрагчийн хувьд G цэгийг олох, дор хаяж тэр цэг хаана байж болохыг багцаалж байх нь чухал.
G цэгийг олохыг сексийн хамтрагчид хоёулаа хүссэний үндсэн дээр л олох боломжтой. Эрчүүд G цэгийг хайж буйгаа бүсгүйдээ барьж буй гэнэтийн олдошгүй бэлэг гэж бодох хэрэггүй. Харин бүсгүй дээшээ харж тааваараа, чөлөөтэй, бие барилгүй хэвтэх хэрэгтэй. Мөн багагүй хэмжээний тос хэрэглэх шаардлагатай. Алгаа дээш нь харуулангаа эрэгтэй нь заагуур хуруугаа эмэгтэйнхээ үтрээнд оруулна. Хуруугаа үтрээнд бүрэн оруулсны дараа үтрээний үүдэвчинд хүрэхүйц хэмжээнд хуруугаа нугална. Дараа нь хуруугаараа тэр хэсэгт үрэлт өгнө. Хэрвээ эрэгтэй нь G цэгийг олсон бол эмэгтэйд бие засах хүсэл гэнэт төрнө. Ингээд аз дайрвал бүсгүй та амьдралын хамгийн сайхан мэдрэмжийн нэгийг амсаж сурна.
Р.Гэгээ