Хүүхнүүд яагаад хөлөө ачиж суудаг вэ?
Гоё ташаатай учраас. Тэгээд ч биеийн онцлог зохилдооноос болж өмд өмссөн ч ингэж суухад эвтэйхэн байдаг. Харин эрчүүдийн хувьд бол ташаа жижиг бас тэдний “бяцхан найзад” амьдрах орон зай шаардлагатай байдаг.
Хүүхнүүд яагаад амттанд дурладаг вэ?
Өөх тос бүгдэд хэрэгтэй. Гэхдээ хүүхнүүд түүнийг нүүрс устай /амттан/, харин эрчүүд протеинтэй /котлет/ хэрэглэх дуртай байдаг. Учир нь бүр хүй нэгдлийн үед эрчүүд протеин агнаж, хүүхнүүд нүүрс ус цуглуулж байсантай холбоотой гэнэ. Харин төрсөн өдрөө амттай шоколад идчихээд дараа нь таргаллаа гэж гомдоллодог хүүхнүүдийг байгаль эхийн алдаа гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр яах билээ дээ
Яагаад хүүхнүүд гитар дарахын оронд бүжиглэх дуртай байдаг вэ?
Бүжиг бол эмэгтэй хүний өөрийгөө илэрхийлэх арга. Хүүхнүүдийн хөдөлгөөний эв дүй, байгалиас заяасан уян налархай бие цогцос бүжгийн үед улам тодордог. Харин эрчүүд булчин хөгжүүлэх дасгал, бас бие биеэ балбаж байхдаа илүү таатай байдаг. Харин гитарын хувьд гэвэл нүүрэн дээрх үсний хэмжээ гитар хоёр шууд холбоотой байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл гитар бол эрчүүдийн орооны үвэрээ /хэрэв шувуу байсан бол/ өрвийлгөдөг өд сөд гэсэн үг. Тэгээд ч гитар эмэгтэй хүний биеийн галбиртай төстэй хэлбэртэйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эр хүний хүчирхэг гарын дор дуулгавартай “дуулж байдаг гитар”.
Хүүхнүүд яагаад үнэртэй усанд дурладаг вэ?
Үнэрлэх эрхтэн эмэгтэй хүнд илүү хөгжсөн байдаг. Хүүхнүүд үнэртэн амьдралыг улам сайхан гоё болгодог гэж итгэдэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнд их мөнгө зардаг. Үнэртэй ус бол химийн зэвсгийн нэг хэлбэр болж эрчүүдийн анхаарлыг өөртөө татах нэг арга юм. Хүүхнүүд яагаад өндөр эрчүүлд дуртай байдаг вэ? Өргөн тархсан ойлголтоор бол эр хүн эмэгтэйгээс 15-см өндөр байх ёстой гэнэ. Хүүхнүүдийн хувьд өндөр, биерхэг гэдэг ойлголт хүч чадалтай гэсэн ойлголттой адил байдаг гэнэ.
Хүүхнүүд яагаад нямбай байдаг вэ?
Эрчүүд өглөө болгон ажилдаа явахын өмнө түлхүүр асаагуур зэрэг зүйлээ эрээд гэрээ буулгачих шахдаг. Хаана байгааг нь ганцхан хүүхнүүд л мэддэг. Энэ нь бидний эрт дээр үеийн амьдралын хэв маягтай холбоотой гэнэ. Эрчүүд хөдөлгөөнтэй зүйлүүдийн / нугас гэх мэт/ хойноос ан хийж бол хүүхнүүд хөдөлгөөнгүй зүйлүүдийг /ургамлын үндэс, оймс гэх мэт/ цуглуулдаг байсантай холбоотой ажээ.
Хүүхнүүд яагаад зурхайд итгэдэг вэ?
Зурхайд, эр хүнд ядаж нэг ч боломж олгохгүй тухай өгүүлдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний ухаан бодол логик сэтгэлгээнд баригддаггүй, тэгээд ч зурхай уран сэтгэмж, зөн билгээ улам хөгжүүлэх сайхан суурь хөрс болж өгдөг. Харин эрчүүд бол тодорхой тоо баримттай мэдээлэлд илүү итгэдэг байна.