“Миний эхнэр өвдсөн. Тэр ажил, хувийн амьдрал, өөрийн бүтэлгүйтэл, хүүхдүүдтэй холбоотой асуудлуудаасаа болоод үргэлж л сэтгэл санаа нь тогтворгүй байдаг байлаа. Эхнэр маань 13н кг хасаж 35 насандаа бараг 40н кг л жинтэй болсон байв.
Тэр маш ихээр турж, байнга л уйлдаг байсан. Тэр жаргалтай бүсгүй биш болсон байв. Байнга л толгой нь өвдөж, зүрх нь өвдөж, нуруу болон хавирганы өвдөлтөөр зовиурладаг байлаа. Эхнэр минь нойрондоо их муудаж, үүрээр л унтаж өдөртөө маш амархан ядардаг болсон.
Нүдэн доогуураа хавдаж, толгойгоо базлан, өөртөө анхаарал тавихаа болин түүний гоо үзэсгэлэн бага багаар түүнийг орхиж байв. Тэр киноны саналууд болон ямар ч дүрээс татгалзаж байлаа. Миний найдвар тасарч, бид удахгүй салах нь дээ л гэж бодсон. Гэвч тэр үед л би ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн юм. Эцсийн эцэст энэ хорвоо дээрхи хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй минийх шүү дээ.
Тэр минь энэ дэлхий дээрхи нийт эрэгтэй болон эмэгтэйчүүдийн хагасынх нь мөрөөдлийн бүсгүй байхад би л түүний мөрөөр нь тэврэн хажууд нь унтах эрхтэй нэгэн. Би түүнийгээ цэцэгс, үнсэлт болон магтаалаар бөмбөгдөж эхэлсэн. Түүндээ гэнэтийн бэлэг барьж хором бүр баярлуулж байлаа. Маш олон бэлэгийг ханьдаа өгч, зөвхөн түүнийхээ л төлөө амьдарсан юм.
Олон нийтэд зөвхөн түүний тухай ярьж бүхий л сэдэвийг түүнтэй холбон түгээсэн. Хамтын найз болон өөрийнх нь найзуудын өмнө түүнийгээ магтаж байлаа. Харин тэр минь үнэхээр итгэмгүйгээр дахин цэцэглэсэн юм. Бүр өмнөхөөсөө ч илүү сайхан болж, жин нэмэн, сэтгэлийн амар амгаланг олж намайг өмнөхөөсөө ч илүү ихээр хайрлаж эхэлсэн. Би үнэхээр түүнээсээ ЭНЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ хайр гарж чадна гэж мэдээгүй юм.
Яг энэ үед л нэг зүйлийг ойлгосон юм: Бүсгүй хүн бол хажуудах эр хүнийхээ тусгал нь байдаг юм байнаа гэж.
Хэрвээ чи үнэхээр түүнийгээ солиортол нь ихээр хайрлах юм бол тэр яг л тэр их хайр чинь өөрөө болон цэцэглэдэг юм билээ.”