Батжаргалын Бундхорол
УИХ-ын гишүүн Гантөмөрийн Уянга гэдэг хүнийг ихэд хүндэлдэг. Учир нь эмэгтэй хүн хэрнээ муухан эрд байхааргүй зориг зүрхтэй, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бүсгүй.
Хэн түүн шиг Ерөнхий сайдруугаа “Хэрэв би эрэгтэй байсан бол өөрийг чинь шанаадах байсан юм” гэж хэлж чадсан юм? Хэн түүн шиг 20 гишүүний гарын үсэг цуглуулаад засаг унагаана гээд айлгаж чадаж байлаа? Хэн түүн шиг өөрийн нам, эвсэлийн шийдвэрийг сөрж сөрөг товчлуур дарж, хүчтэй үг хэлдэг билээ? Хэн түүн шиг далд байгаа мэдээллийг бидэнд ил болгож хэлдэг юм? гээд бодохоор хүндлэхээс өөр арга алга. Ажилд нь амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та нар попын хатан хаан энээ тэрээ гэж гоочилж л бай.
Арвин гишүүн шиг ашиг сонирхол нь хөндөгдөхөөс нааш үг хэлдэггүй байсан бол яах байсан юм? Аль эсвэл Бурмаа шиг давхар дээл эсэргүүцэж ярьж байгаад давхарлаад өмсчихсөн хэрнээ ичихгүй нүүртэй байсан бол яах юм? Аа бас Оюунгэрэл шиг динозавраас өөр юм дэмийрч мэддэггүй байсан бол яах юм? Оюун шиг олон жил суучихаад түй гэх хэлэх үггүй май гэх үр дүнгүй байсан бол яах юм? гээд ярих юм бол их л юм байна л даа.
Тэнд юу болж байгааг дуулгадаг ганц эмэгтэй гишүүнээ багахан шиг гоочлох юмсан даа. Бас хүний сэтгэл зүрх гэж байна даа. Дэмжээд өөд нь татдаггүй юм аа гэхэд түлхээд дээрээс нь дэвслээд яахав дээ.