Жил бүр “Монголын дизайнеруудын холбоо”-ноос зохион байгуулагддаг “Хаврын гоёл 2012” наадам өчигдөр МҮЭСТО-нд болж өндөрллөө. Дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг бүх их, дээд сургуулийн дунд зохиогддог энэхүү наадамд энэ жил зургаан сургууль өрсөлдсөн бөгөөд “Шилдгийн шилдэг дизайнер бэлтгэгч сургууль”-аар “Их засаг” олон улсын их сургууль шалгарчээ. Мөн шилдэг дизайнер “Алтан хайч” шагналын эзнээр “Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнер н.Саранбямба, “Шилдэг залуу загвар өмсөгч”-өөр “Шилмэл загвар агентлаг”-ийн загвар өмсөгч С.Ариунбилэг, н.Чинзориг нар тодорлоо. “Хаврын гоёл-2012” наадамд дизайнерууд нийт дөрвөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд “Гоёлын даашинз”-ны төрөлд “Урлах эрдэм” дээд сургууль, “Үндэсний загвар”-ын төрөлд “Сити” дээд сургууль, “Авангард чиглэл”-ээр “Үйлдвэр урлалын сургууль” болон “Өдөр тутмын загвар”-ын коллекцоор Монгол Солонгосын хамтарсан үйлдвэр урлалын коллеж тус тус шалгарлаа.
Н.Хувьзаяа www.secret.mn