Монголын рок попт охидын тодотгол эзгүйрсэн орон зайг нөхөж буй “Киви” хамтлаг залуусын нүд чихийг баясгаад олон оныг элээж байна. Өвөрмөц дүр төрх, содон чамин хувцаслалтаараа эрс ялгардаг тус хамтлагийн ахлагч Ука сүүлийн үед хувийн амьдралдаа анхаарал хандуулаад тун завгүй байгаа бөгөөд үрийн зулаа үнэрлэсэн билээ. Өдгөө 30 насны босгыг алхсан шаргал үст бүсгүй маань өөрийн инстаграмдаа “хөл хүнд” үеийн зургаа дэлгэжээ.