“Westminster” нохойн үзэсгэлэн тэмцээн 140 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. АНУ-ын Нью-Йорк хотноо Манхеттэн дүүрэг дэх Медисоны цэнгэлдэхэд болж байгаа юм.
“Hound” буюу анч нохойн төрөлд хойд хөршийн борзой түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна.
“Toy” буюу жижиг нохойн ангилалд “shih tzu” үүлдэр түрүүлсэн бол “Non sporting” төрөлд англи бульдог үүлдэр түрүүлжээ.
Яг одоо herding буюу хоньч нохойн төрлийн тэмцээн үргэлжилж байна.
“Westminster” нохойн үзэсгэлэн тэмцээн нь 1877 оноос хойш тасралтгүй 140 жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ-д тасралтгүй хамгийн удаан зохиогдож буй хоёр дахь тэмцээн юм. Тус тэмцээн нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотноо Манхеттэн дүүрэг дэх тансаг зэргэлэлийн Медисоны цэнгэлдэхэд болдог уламжлалтай. Тэмцээнийг Terrier,Sporting, Working, Non-Sporting, Toy,Hound, Herding гэсэн төрлөөр явуулдаг. 1877 онд зохиогдсон анхны тэмцээнд 1200 орчим нохой бүртгүүлэн оролцож байсан бол 2016 онд 200 орчим үүлдрийн 3000 гаруй нохой өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Ташрамд дурдахад алдарт “Empire State Building” тус үзэсгэлэн тэмцээнд зориулж гэрлэн чимэглэлээ “Westminster”-ийн өнгөөр буюу ягаан, шар өнгөөр гэрэлтүүлдэг.