Таиса Дахерийг Бразилийн хамгийн үзэсгэлэнтэй волейболчин гэж нэрлэдэг. Бүсгүй ч энэ нэрэндээ дуртай, боломж олдвол л гоо сайхан биеэ гайхуулахыг хүсдэг нь мэдээж. Энэ зорилгоо биелүүлэхэд нь түүнд олон нийтийн сүлжээ, тэр дундаа Instagram их тус болдог. Инстаграмд анх зургаа тавиад хэдхэн цагийн дотор л Таиса инстаграмыг байлдан дагуулсан юм. Одоо фэнүүд нь хэдэн арван мянгаараа түүнийг хэзээ шинэ зураг тавих бол хэмээн сэтгэл догдлон хүлээн суудаг болсон гэнэ.
Таисаг жирийн нэг “шоучин”, хэлбэр хөөсөн этгээд гэж бодож болохгүй. Тэр олимпийн хоёр, дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга хүн. Бээжин, Лондонгийн олимпийн наадамд Бразилийн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнд гялалзаж байсан билээ. Таисагийн үзэсгэлэн гоо спортын ордонд ч, студид ч, наран шарлагын газарт хаана ч нүд булаам хэвээр.
Дахер одоо Рио-де-Жанейрод амьдран, “Соллис Осаско” багт хүчин зүтгэж байна. Түүнийг зодог тайлж, загварын ертөнцөд хүч үз хэмээн олон хүн зөвлөдөг ч волейболоо хаялгүй, тоглосон хэвээр л байна.
Түүний араас алдарт тамирчид, жүжигчин, улстөрчид хөөцөлдөж байгаа ч бүсгүйн зүрх эрх чөлөөтэй хэвээр.