“Атганд үлдсэн эрдэнэ” УСК гол дүр СТА А.Ганчимэгтэй цөөхөн хором ярилцлаа.
Ж.Хажидсүрэн: Таны хувьд эрэгтэй хүний дүрийг бүтээж тэр бүр гаргаад байдаггүй зориг гаргаж өөртөө асар том өөрчлөлт хийсэн. Анх энэ дүрийнхээ тухай сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.
СТА A.Ганчимэг: Би энэ дүр орж тоглож чадах болов уу гэж нилээн бодсон. Энэ дүрдээ орохын тулд олон жил ургуулсан үсээ хүртэл авхуулсан. Одоо нилээд ургаад хөөрхөн болсон засаж янзлаад байдаг болсон /инээв/
Ж.Хажидсүрэн: Энэ дүрийг бүтээхийн тулд хүндрэл зүйл байсан байх манай уншигчидад хуваалцахгүй юу.
СТА A.Ганчимэг: Мэдээж хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл олон байсан. Яагаад гэвэл би эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа байлаа. Энэ дүрд тоглоход найруулагч болон хамт олон минь надад туслаж, урам хайрлаж байсны хүчээр ард нь гарч чадлаа. Кино маань үзэгч түмэндээ хүрч байгаад маш их баяртай байна.
Ж.Хажидсүрэн: Дэлгэцийн уран бүтээлийг шимтэн үздэг үзэгчидтэйгээ сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?
СТА A.Ганчимэг: “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино маань өнгөрөгч 3 сарын 5 наас эхлэнэ үзэгч түмэнд хүрч байна. Сэтгэл зүрхээ гарган гарган авъяас чадвараа дайчлан хийсэн бидний уран бүтээлийг хүрэлцэн ирж үзээрэй. Дараа нь бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай. Та бүхний сэтгэгдэл бидэнд маш их үнэ цэнэтэй шүү гэж хэлмээр байна.
Ж.Хажидсүрэн: Ярилцсанд баярлалаа цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье.
tusgaar.mn