Сайн байцгаана уу? Бүсгүйчүүд минь. Нарт дэлхийд ганцаараа гайхалтай амьдралыг өрнүүлэн байж байна уу? Хажууд чинь 37 градус дутагдаад нэг л хэцүү юм шиг санагдаад байна уу? Ганцаараа хорвоог туулахад бэрх юм шиг байна уу?
Үгүй дээ, бүсгүй минь үгүй. Чи тун буруу бодож байна. Чи ганцаараа байгаагаараа ямар их гайхалтай боломжуудыг атган суугаагаа ойлгохгүй байна гүнж минь. Ганц бие байснаараа ямар ач тустайг дурдъя.
1. Өөртөө олон цаг зарцуулна
2. Хэн нэгний төлөө санаа зовж суухгүй
3. Хаана хэнтэй байгаа бол гээд хардаж стрессдэхгүй
4. Хаагуур хэнтэй юу хийж яваагаа хэн нэгэнд тайлбарлах гэж зовохгүй
5. Боловсрол эзэмших явцдаа өөр зүйлд сатаарахгүй
Энэ бол зөвхөн наад захын жишээ. Бүсгүй минь та өөрийнхөө харах өнцгийг өөрчлөөд үзээрэй. Би ганцаараа, би сингл гээд л гуньж гутраад байлгүй, заяаны ханьтайгаа учрах болоогүй юм байна л гэж бодоорой. Магадгүй та хаяахан ганцаардаад уйлан суудаг байх. Танд гэж зөвлөхөд хүчтэй эмэгтэй уйлж суухынхаа оронд ном уншдаг юм шүү.
Эрэгтэй хүнийг хүсдэг биш эрэгтэйчүүдийн хүсдэг эмэгтэй байгаарай. Эр хүнийг хүсэмжлээд суухыг оронд толгойдоо мэдлэг цуглуул , биеэ хөгжүүл , ажил хий , зугаацаж цэнгэ. Яагаад цэнгэ гэж байгааг зарим бүсгүйчүүд гайхах байх. Магадгүй нөхөртэй болохоор нөхрөө хаяад шоудаад яваад байж болохгүй, хамт шоудлаа гэж бодоход ганцаараа шоуддаг шиг 100% сайхан байхгүй байх. Удалгүй хүүхэдтэй боллоо гэж бодъё. Тэр үед хүүхдээ хараад гэртээ байхыг илүүд үзэх болохоос , хүүхдээ хаяад зугаа цэнгээн хөөгөөд явах бүсгүй бараг л байхгүй болов уу.
Тийм учраас зугаацаж болсон, хангалттай гэсэн цагтаа нөхөртэй болоод хүүхдээ бодох хэрэгтэй. Боловсрол яагаад чухал вэ? гэвэл анх хамтран амьдарч байгаа хүмүүсд мөнгө маш чухал. Адаглаад л байр , машин , хоолны мөнгө гээд л… нэгэнт л хамт амьдарч байгаа юм чинь хоол унааныхаа мөнгийг өөрсдөө олохгүй бол , яаж дандаа ээж аавыгаа сааж амьдрах вэ дээ. Чамайг насаар чинь тэжээсэн , айлын эзэгтэй болоод явсны чинь дараа хүртэл тэд чамайг тэжээх ёсгүй.
Тийм болохоор мөнгөтэй болохын тулд чамд ажил хэрэгтэй. Сайн ажилд орохын тулд чамд боловсрол хэрэгтэй. Тийм болохоор л эрдэм мэдлэг гэдэг зүйл хамгийн чухал. Сайхан ажил хийгээд мөнгө цуглуул. Ирээдүйн хүүхдэд , нөхөртөө зориулан. Эдийн засгийн хувьд бүх хүнээс хараат бус байгаарай.
Бүсгүйчүүд минь ганц бие гээд гуньж гутраад байх хэрэггүй. Чамайг гуниглаж суух хооронд цаг хугацаа өнгөрөөд л байгаа шүү.