МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит кинонд Дэндэвийн дүрийг бүтээсэн Т.Эрдэнэбаяр үеийнхээ нөхдөөс ур чадвар, энгийн байдал, даруу зангаараа ялгарч, олны хайрыг татсан. Сүүлийн үед түүн рүү нэр хүндтэй томоохон компани, студи реклам, сурталчилгаандаа тоглуулах санал тавьж, өдөр шөнөгүй утасдан залхааж байгаа аж. Дэндэв нэрээрээ олонд танигдаж од болсон залуу маань өөрийг нь хөдөөгийн хөрслөг бор залуу гэж дуудахаар ихээхэн дургүйцдэг гэнэ. Тэрээр “Тусгай салааны Дэндэв, Эрдэнэбаярын хооронд их биш ч нэлээн ялгаа бий. Хүнийхээ хувьд Дэндэв шиг гэнэн биш Би хотод өссөн” хэмээн уцаарлангуй хэлдэг гэнэ лээ.
Д.Отгон /www.secret.mn/