Тун удахгүй хэвлэлтэд Америкийн зохиолч Ховард Блумын шинэ ном орох гэж байна. Уг номд Дэлхийн хоёрдугаар дайны үед туршуул хийж байсан Бетти Пэк хэмээх бүсгүйн тухай өгүүлэх юм. Яг одоогоор энэ роман уншигчдын хүртээл болж амжаагүй ч гэсэн шүүмжлэгчид түүнтэй танилцаад Бетти Пэк бол Жэймс Бондын эмэгтэй хувилбар юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Зохиолч Блумын шинэ уран бүтээл маш их амжилт олно гэдгийг мэдрээд Sony компани түүнийг дэлгэцийн бүтээл болгох эрхийг худалдаж авсан аж. Тэр ч бүү хэл, тэд дэлгэцэн дээр шаргал үст Бонд бүсгүйн дүрийг бүтээх жүжигчнийг сонгож авсан байна. Тэр бүсгүй бол “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Лоуренс гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn