Өнөөдөр Жессика гэр бүлийнхээ гол орлогын эх үүсвэр болж байгаа билээ. Симпсон бүсгүй гэр бүлээ тэжээх гэж махаа зулгааж байх хооронд түүний эр нөхөр, дөрвөн настай охин, гурван настай хүү нар нь залуухан асрагч бүсгүйтэй хамаг цагийг өнгөрүүлж байгаа юм.
Гэртээ байхгүй хойгуур нь эр нөхөр нь гурван асрагчийн зөвхөн нэгийг нь л гэртээ үлдээдэг болохыг мэдээд байдал бишидсэнийг Жессика ойлгожээ. Тэр хүүхэнтэй хамт Эрик хоолоо хийж, гадуур гарч төлбөрүүдээ төлөөд зогсохгүй хамтдаа хоол хүнс цуглуулахаар явдаг гэнэ. Эрик энэ бүх ажлыг ганцаараа хийчихэж болох байсан ч заавал ч үгүй 28 настай асрагч бүсгүйтэй цуг явдаг аж. Симпсон бүсгүй гэр бүлээ цуцлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ тэр салах өргөдлөө бичвэл өөдгүй Эриктэй 175 сая доллараар үнэлэгдсэн эд хөрөнгөө хуваах болно.
Холливудын хосуудын хувьд хүүхэд асрагч нар нь жинхэнэ гай тарьж байгаа билээ. Тэднээс болж Женнифер Гарнер, Бен Аффлек нар, Гвен Стефани, Гэвин Россдэйл нар салаад байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/68210.shtml#sthash.AxvwU4fK.dpuf