“Гала” хамтлагийн экс гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээлийн завсарлага авч гэр бүлдээ илүү цаг зав гаргах болсон. Түүнийг ээж болсон гэхэд олон хүн гайхан хүлээж авсан хэдий ч хоёр хөөрхөн гүнжтэй болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Түүний том охиныг Хатангоо гэдэг бөгөөд гэрийнхэн нь Бүжин гэж өхөөрдөн дууддаг. Харин бага охин Аригун-Бэхи гэдэг нь “ариухан гүнж” гэсэн утгатай болох тухайн нүүрномын найзууддаа сонирхуулж байсан нь саяхан. Тэгвэл өчигдөр түүний бяцхан охин Гүнжээ нэг нас хүрчээ. Ану охиныхоо төрсөн Шангриллагийн ресторанд нижгэр тэмдэглэжээ .
А.Дөл
PHOTONEWS.MN