Дуучин Уитни Хьюстоны гэр бүлийнхэн өөрсдийн реалити шоуг хийх гэж байна. Хьюстоны гэр бүлийн тэмдэглэл хэмээх реалити шоунд дуучны ээж Сисси, цорын ганц өв залгамжлагч охин Бобби Кристина, түүний менежер байсан Пэт охинтойгоо оролцох гэнэ.
Реалити шоунд “the I Will Always Love You” хит дуугаар дэлхийг байлдан дагуулж байсан хайртай охиноо алдсан нэгэн гэр бүл энэ уй гашууг хэрхэн даван туулж буйг харуулах зорилготой аж. Нөгөө талаар дуучны ганц охин Бобби Кристинагийн ээдрээтэй хувь тавилан ч бас реалити шоунд харуулах юм байна.
Ээжийгээ нас барсны дараа эцгийнхээ овгоос татгалзана гэж мэдэгдэж байсан Бобби Кристина эмээгээсээ зөрсөөр байж өргөмөл ахтайгаа сүй тавьж, хамт амьдрах болсон юм.
Уитни Хьюстоны өргөмөл хүү Ник Гордон 12 настайгаасаа хойш тэднийд амьдарч байгаа аж. Хьюстоны гэр бүлийн амьдралын тухай 10 хэсэг бүхий цуврал энэ оны сүүлээр эфирээр цацагдах юм байна.
Н.Рэй /Эмэгтэйчүүд/