Эмэгтэйчүүд бид оньсого мэт байхыг битүүхэндээ хүсдэгээ нуугаад юун. Эрчүүд, эмэгтэйчүүдийг ёстой л оньсого шиг сонин, тэгээд таах нь бүр ч төвөгтэй хэмээдэг. Үнэндээ бид чинь гэмгүйхэн цагаахан амьтад шүү дээ. Эр хүнээр л хайрлуулах гэж халамжлуулах гэж төрсөн мэт.
Доорх зугаатай баримтууд таньд инээд болоод мэдлэгийг бэлэглэх болно.
1.Playboy сэтгүүлийн хэлснээр эмэгтэйчүүд секс хийж байх үедээ эрчүүдийг бодвол илүү их ярьдаг гэнэ. Ярих ярихдаа зүггүй сэдвээр сээтгэнэн ярих дуртай гэнэ.
2.Бүсгүйчүүд “Би хэр харагдаж байна” гэж эр хүнээс асуухдаа тэднээс шударга хариу сонсохыг хүсдэггүй гэнэ. Мэдээж хэрэг сайхан харагдаж байна гэдэг үг бидний хувьд ус шиг их хэрэгтэй.
3.Сауди Арабын бүсгүйчүүд нөхөр нь өөрт нь кофе өгөөгүйнх нь төлөө салах өргөдөл өгж болдог гэнэ.
4.Итали улсын Сиена-д хэрвээ бүсгүй хүн Мари гэдэг нэртэй бол биеэ үнэлэхийг хуулиар хориглодог аж. Учир нь Ариун Мари-ын нэрийг зүүсэн бүсгүй түүний нэрийг шившиг болгох учиргүй гэнэ.
5.Бүсгүйчүүд “ Тэр охин царайлаг байна уу” хэмээн асуухдаа мөн л шударга хариултыг өгөхийг эрчүүдээс шаарддаггүй гэнэ.
6.IQ-н хамгийн өндөр 2 оноог эмэгтэйчүүд авсан байдаг байна.
7.Секс эрчүүдийн хувьд илүү бие мах бодьтой нь холбоотой байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд шуудаар сэтгэл санаатай нь холбогддог.
8.Хоёр эмэгтэйн хувьд хоорондоо хөтлөлцөн алхаж, хамтдаа бүжиглэх нь тун энгийн хэрэг бөгөөд бид тэгж байгаа гээд ижил хүйстэн гэсэн үг биш. Харин эрчүүдийн хувьд… 2 эрэгтэй хүн хамтдаа бүжиглэх гэдэг…
9.Ямар нэгэн маргаан болох тохиолдолд хэзээ ч эмэгтэйчүүдэд буруу байхгүй. Уучлалт гуйна гэдэг цэвэр эрчүүдийн хариуцах асуудал.
10.Бүсгүй хүн “Би зүгээрдээ” гэж хариулсныхаа хэдхэн хормын дараа л зүгээр биш байгаа нь харагддаг.
11.Дундаж судалгаагаар эмэгтэй хүний угаалгын өрөөнд 400 гаруй эд зүйл байдаг байна. Ихэнхийнх нь талаар эрчүүд ямар ч ойлголтгүй хоцордог гэнэ.
12.Хэрвээ эрчүүд 7 хоног аялалаар явахаар бол зөвхөн 5 өдрийн хувцас л авж явах бөгөөд заримыг нь 2 ч удаа өмсдөг байхад эмэгтэйчүүдийн хувьд 7 хоногийн аялалдаа 21 өдөр өмсөхөд ч хангалттай хувцас тээшиндээ хийдэг гэнэ. Учир нь эмэгтэй хүн өдөр бүр ямар хувцас өмсөхөө сайн мэддэггүй бөгөөд тухайн өдрийн төлвийг харан байж л сонгодог.
13.Аавын охин байх үнэхээр гоё. Гэхдээ ээжийн хүү байна гэдэг уйтгартай.
14.Эмэгтэйчүүд өөрөөсөө дүү хүнийг партнераараа сонгосныхоо төлөө бусдаар завхай хэмээн дуудуулах албагүй байдаг.
Эмэгтэйчүүд