Саяхан Японы “Хаврын баяр”-ын арга хэмжээнд оролцоод ирсэн “Sweetymotion” хамтлагийнхан шинэ уран бүтээлдээ оржээ. Тэд Японд ажиллаж, амьдарч байгаа элэг нэгтнүүдээ уран бүтээлээ хүргэж, бие даасан тоглолтоо хийсэн билээ.
Харин хамтлагийн бүсгүйчүүд энэ өдрүүдэд “New star” студид шинэхэн дуугаа бичүүлээд зав муутай байгаа юм байна. Энэ нь нисгэгчдийн тухай дуу аж. Тэдэнд Монголын агаарын тээврийн бүх нисгэгчийн гэр бүлийнх нь ийм дуу хийлгүүлэх санал тавьжээ.
С.БАЯСГАЛАН