Хоолноос хордлого авсан хүүхдэд дараах шинж тэмдэг илэрдэг.
– Гэдсээр өвдөж хатгуулах,
– Дотор муухай оргих,
– Бөөлжис хүрэх,
– Шингэн алдах
– Биеийн халууны хэм дээшлэх
– Ерөнхийдөө бие нь сулрах чичрэх.
Ойр ойрхон бөөлжих нь бие организмын шингэн алдалтыг дагуулдаг. Иймд таагүй үр дагавраас сэргийлэхийн тулд 15 мин тус бүр хүүхдэд 1 х.х шингэн өгөх хэрэгтэй. Өдөрт 1.5-2 литр шингэн өгнө.
1. Хэрэв хордлогын шинж тэмдэг хоол идсэний дараа нэг цагийн дотор илэрвэл:
– Хүүхдийг хооллох гэсний хэрэггүй.
– Шингэнийг бага багаар өг.
– Халуурсан тохиолдолд халуун бууруулах эм өг.
2. Хэрэв хүнсний хордлогын шинж тэмдэг гурваас доош насны хүүхдэд илэрвэл:
– Эмчид үзүүл,
– Биеийн хэм дээшлэх,
– Их бөөлжсөнөөс хүүхэд юм идэж чадахгүй байх,
– Зургаан цагаас илүү шээж чадахгүй эсвэл шээс нь бараан өнгөтэй бол
– Бөөлжис, өтгөнд цусархаг зүйл байвал түргэн яаралтай дуудах шаардлагатай.