Насан туршдаа туранхай байхын тулд амьдралдаа мөрдөх 10 дүрэм
Туранхай хүмүүсийн хооллох хэв маягийг сайн ажиглавал эдгээр 10 дүрмийг зөрчдөггүй.
Унтахаасаа өмнө 3 цагийн өмнө юу ч битгий ид! Шөнө идсэн хоол энерги болон зарцуулагдаж амжихгүй, биед өөх болон хуримтлагддаг.
Шингэн зүйл сайн уу. Заримдаа өлсөх мэдрэмж нь ердөө л ам цангасантай холбоотой байдаг. Хоол идэхээсээ өмнө 1 стакан ус уух хэвш.
Турна гээд юу ч идэхгүй байж болохгүй. Хамгийн гол нь эрүүл хоолло!
Гэдэсний таталт өдөрт 100 удаа хий!
Хөдөлгөөн хийх боломжийг хэзээ ч битгий алд! Цахилгаан шат битгий ашигла, ойр алхах боломжтой газар машинаас татгалз!
Өлсөх мэдрэмж дарагдангуут идэхээ зогсож сур! Тавагтай хоолоо заавал дуусгах албагүй!
7 хоногийн хооллох дэглэм гарга! Яг түүндээ тохируулж хүнсээ цуглуул. Дэлгүүрээс өөр илүү дутуу юу ч битгий цуглуул! Өлссөн үедээ хэзээ ч битгий дэлгүүр хэсч бай!
Шоколад, шарсан хуурсан зүйл бүү ид!
Атгасан гарын хэмжээтэй порцоор ид! Энэ хэмжээнээс илүү идмээр байх юм бол ардаас нь зүгээр л ус уу!
Өдөрт дор хаяж 8 цаг унтаж бай! Үүнээс бага унтвал хоолоо сойгоод эхэлсэн таны бие Лептин хэмээх өлсгөдөг дааврыг их хэмжээгээр ялгаруулж, хоолны дуршлыг улам нэмэгдүүлдэг байна.