NBA-гийн нэгэн цаг үеийн од Стефан Мэрбери Хятадад “Нью-Йорк залуу Бээжинд” гэдэг нэртэй кинонд тоглож байна. Тэрээр “Girls Generation” хамтлагын дуучин байсан Өмнөд Солонгос улсын жүжигчин Жессика Жонтой хамтран тоглож байгаа юм байна.
С.Мэрбери АНУ-гаас Хятад улсад тамирчины кареераа үргэлжлүүлсэнн бөгөөд дээд лигийнх “Бээжингийн нугаснууд” багт холбон тоглогчоор тоглон, 3 удаагийн аварга болсон билээ. Түүнийг 2014 онд Бээжин хотын хүндэт иргэн болгосон ба Хятадууд түүнд зориулж музей байгуулж, хөшөө хүртэл босгосон билээ.