Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүмүүс үсээ янз бүрээр тайрч, чимэглэж, хэв загварт оруулдаг. Тэгвэл зарим хүн үсээр урлагийн бүтээл, цаашлаад хувцас хийхад ашигладаг. Ан амьтны үсээр хувцас хийж өмсөх нь хүн төрөлхтний хэдэн мянган жилийн өмнөх дадал зуршил. Гэхдээ хүний үсээр бүтээл хийнэ гэдэг бас л сонин санаа. 24tsag.mn үсээр хийсэн сонирхолтой бүтээлүүдийг танилцуулж байна.
1. Миддлесекс их сургуулийн оюутан Kerry Howley хүний үсээр гоёл чимэглэлийн иж бүрдэл хийжээ. Тэрбээр энэ коллекцоо “Дур булаам” гэж нэрлэсэн байна.
2. Арканзаст байдаг зочид буудлын өвөрмөц шат. Гэхдээ энэ үс нь хүний жинхэнэ үс биш синтетик, хиймэл үс юм.
3. Хятадын Коммунист намын 60 жилийн ойд зориулж нэгэн үсчин хийжээ. Үүнийг хийхдээ үйлчлүүлэгчдийнхээ үсийг ашигласан байна.
4. Английн иргэн Doumé Jalat-Dehen нохойныхоо үсийг олон жил самнаж, самнасан үсээр нь дулаахан хүрэм хийж өмсчээ.
5. Колумбын иргэн Zaira Pulido найзуудаасаа үргэлж үсээ өгөхийг хүсдэг. Тэрбээр хүний нарийн ширхэгтэй үсээр хөрөг бүтээдэг авъяастай нэгэн.
6. “Аддидас”-ын реклам. Японы нэгэн урлагийн сургуулийн оюутан Mayuko хүний хөлний үсээр дээрх рекламыг хийжээ. Эхний эгнээнээс “Аддидас” гэсэн үгийг уншиж болно.
7. Английн нэгэн жижиг үйлдвэрт хийдэг үсээр хийсэн нүдний шил. Энэ нүдний шилийг урлагийнхан, баячууд гангарах гэж авдаг тул эрэлт ихтэй байдаг.
8. 54 өөр хүний үс орсон хувцас. Вьетнамын үсчин Ким Догийн загвар.
9. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг Хятадад айлчлах үеэр хүний үсээр хийсэн ийм нэгэн хүүхэлдэйг бүтээсэн байна. Энэ хүүхэлдэйд дөрвөн кг үс орсон бөгөөд долоон өдөр, зургаан шөнийг зарцуулсан аж.
10. Ливерпүүл хотын миссийн тэмцээнд оролцогчийн хүний үсийг будганд оруулан хийсэн содон хувцас.
24tsag.mn