Эмч нар ямар нэгэн гэмтэл авсан хүмүүсийг аль болох сексийн харилцаагаа тогтмол үргэлжлүүлж байхыг зөвлөдөг байна. Учир нь сексэнд өвчин намдаах бодис ялгардаг аж.
Тогтмол сексийн харьцаанд орсноор:
-Нойргүйдлийн асуудлыг шийдэх боломж нээгдэнэ.
-Нийгмийн бухимдал, стрессийг хүндээр хүлээж авахгүй болно. Үүний үр дүнд та бэрхшээлтэй асуудлыг хөнгөхөн даван гарах хувилбаруудыг гаргах чадварыг эзэмшинэ.
-Хөл, түнхний өвдөлт, остеопорозын / яс сийрэгшил/ бэрхшээлийг зовиур багатай давна. Яс тань бэхжинэ.
-Уур уцаар, сэтгэлзүйн асуудал хөнгөн тусна.
-Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хоолны шингэц сайжирдаг байна. Хоолны шингэц сайн байна гэдэг нь биеийн байдал сайн байна гэсэн үг.
-Секс бол нэг ёсны биеийн дасгал. Та илүүдэл жингээсээ хөнгөхөн салж болно.
Сексийн тогтмол харьцаа гэж юу вэ?
Хүмүүсийг сард хэдэн удаа бэлгийн харьцаанд орохыг насных нь байдлаар ангилсан байна.
20-25 нас долоо хоногт 3-4 удаа
25-30 нас долоо хоногт 3 удаа
30-40 нас долоо хоногт 2 удаа
40-50 нас долоо хоногт 1 удаа
50-60 нас 2 долоо хоногт 1 удаа
60-аас дээш нас 3-н долоо хоногт 1 удаа
Энэ нь долоо хоногт секс хийх хамгийн бага тоо бөгөөд тооноос илүүтэйгээр бие биендээ гормоноо солилцож байх нь хамгийн чухал гэнэ. Энэ нь гэр бүлийн эхнэр нөхөр хоёрт илүү хамаатай зүйл.