Дуучин Леди Гага өнгөрөгч долоо хоногт сүйт залуу, жүжигчин Тэйлор Кеннигээс салжээ. Хос 2011 онд танилцсан юм.Тэд өнгөрсөн хайрын баяраар сүй тавьцгаасан билээ. Тэгвэл хос эргэн нийлсэн талаар “TMZ” сайт мэдээллээ.
Тэйлор инстаграм хуудастаа Гагатай авахуулсан зургаа нийтлээд “Бид эргээд нийлсэн” гэсэн бол Гага “Хэцүүхэн өдрүүд ард үлдлээ” гэж бичжээ.
Хос эргэн нийлсэний баяраа Мексик улсад тэмдэглэхээр болсон талаар жүжигчний дотны найз “NBS” сувагт ярьсан байна. Тэрбээр “Тэд жаргалтай байгаа. Удахгүй Мексик явна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn