Саяхан л ганцаардаж, гунигласандаа болоод найз бүсгүйнхээ бэлэглэсэн ганц ширхэг сарнайгаар хүртэл гоёх дээрээ тулж суусан дуучин А.Хишигдалай ийм дүгнэлт гаргажээ. “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгатай багагүй хугацаанд үерхэж, бараг нэг гэрт орох дөхсөн үедээ мисс Ю.Балжидмаад алдаж орхисон тэрбээр хайр дурлалд өнгө, мөнгө хамгийн дээгүүр байр эзэлдэг болсон орчин цагийн “ойлголт”-ыг үзэн ядаж яваа бололтой.
“Ажиглаад байхад эрчүүд нь ар тал, мөнгө төгрөг сайтай эмэгтэй хүмүүсийг их сонирхдог болжээ. Эр хүн та энэ хорвоогийн дээвэр, хана нь байтлаа энгүй их заяа, эр хүний нэрийг зүүсэн атлаа эмэгтэй хүний хормойд чирэгдэж, эмэгтэй хүний гарыг харан халаасандаа гараа хумхин суух гэж үү… Дөрвөн мөч нь санжчихаагүй бол, эрүүл бие саруул ухаан тань тунгалаг байгаа бол дор энэ хувь заяаг битгий сонгооч. Эр хүн та хэзээд бидний бахархал шүү дээ” хэмээн тэрбээр ихэд харамсан бичжээ.
Өөрийн чадвар, хичээл зүтгэлээр бус танил тал, мөнгө төгрөг сайтай баян чинээлэг эмэгтэйчүүдээр тэтгүүлж амжилтанд хүрэхийг мөрөөдөж явдаг олон залууст дуучин А.Хишигдалай хатуухан сануулга өгсөн нь энэ. Үнэндээ энэ бүхэн өнөөгийн нийгэмд бараг л хэвшмэл болсон зүйл. Тиймээс ч дуучин бүсгүйн анхаарлыг ихээхэн татаж, өнгө мөнгөнд умбасан бусармаг явдлыг жигшин зэвүүцэхэд хүргэсэн бололтой.
С.Цахиур