Загварын тайзнаас ажил мэргэжлийнхээ гарааг эхэлж байсан О.Амгаланбаатар дэлгэцийн урлагт хүчийг үзээд багагүй хугацаа өнгөрч байна. Анх “Учиртай гурван толгой”-гоор урлагт орж ирсэнээс хойш хэд хэдэн кинонд тоглоод авсан. Охид бүсгүйчүүдийг бие хаа ,зүс царайгаараа хуйлруулдаг жүжигчин залуу маань сошиал ертөнцөд идэвхтэй нэгэн. Гэхдээ түүний фэйсбүүктэй постолдог зарим нэг зүйлүүд нь бусдын хайрыг татдаггүй гэнэ.
“Ууж идэх хөгийн юмнаасаа болж унтаж хэвтдэг охидууд хөөрхийдөө. Мансуурсан оюун бодлоо тархиараа захираад сурчихаж болохгүй байна уу? Маргаашийн ээжүүд гэдгээ бодож болдоггүй юм болов уу? Эцэст нь тэгээд өмнөх алдаанаасаа болж өрх толгойлсон эх болчихоод эрчүүдээ үзэн ядах эрх байдаг ч юм уу даа чааваас!!!
Жич: Өрх толгойлсон бүх эмэгтэйчүүд болон өөрт таалагдсан залуутай юу яасан эмэгтэйчүүдийг хасаж тооцов” гэж бичсэн нь зарим нэгэнд нэгийг өгүүлэх шиг болов бололтой.