Үндэсний олон нийтийн телевизийн нүүр царай болсон хоёр сайхан бүсгүй бий. Нэвтрүүлэгч Ичинхорлоо, Чимгээ хэмээх тоолбол нас, төөлбөл бие чацуу хоёр сайхан бүсгүйн хувийн амьдрал ч гэсэн тун ойролцоо. Нэвтрүүлэгч Чимгээгийн нөхөр М.Чойдорж 2008-2011 онд нь Тайпэй дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт ажиллаж, гэр бүлээрээ тэнд амьдарч байсан бол нэвтрүүлэгч Ичинхорлоогийн нөхөр С.Амарсайхан мөн л Хятад дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллах томилолт авч, Бээжинд амьдарч байгаад иржээ. Энэ УИХ-ын сонгуульд Чимгээгийн нөхөр Мархаажийн Чойдорж Иргэний Зориг намаас нэр дэвшиж өрсөлдөж байгаа бол Ичинхорлоогийн нөхөр Сайнбуянгийн Амарсайхан МАН-аас Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж, нэвтрүүлэгч хүүхнүүд сонгуулийн сурталчилгааны ажилд дайчлагдаад завгүй байгаа гэнэ.