Супермодель Жижи Хадид, дуучин Зэйн Малик нар харилцаагаа шинэ түвшинд гаргасан аж. Алдартай хос өдгөө Лос-Анжелес хот дахь One Direction хамтлагийн экс гишүүний гэрт амьдарч байгаа бөгөөд гоонь эрийн оромжийг хоёр хүний орон сууц болгон өөрчлөхөөр зорьж байгаа гэнэ.
Нэгэн эх сурвалж “Зэйн, Жижи нар эргэж нийлсэн бөгөөд Лос-Анжелес дахь түүний гэрт хамтдаа амьдарч байгаа. Одоо тэд шинэ тавилга сэлт худалдан авч, сууцаа тохижуулж байгаа юм. Жижи Нью-Йоркт их цагийг өнгөрүүлж байгаа ч энд ирэхээрээ байнга Зэйнтэй хамтдаа байдаг болсон” хэмээн ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn